Шууд Chart

Сар бүрийн 1-нийг “Сайн дурын ажилчдадаа талархах өдөр” болгосон байдаг

2025-01-22 10:05:56

Монголын улаан загалмайн нийгэмлэг сар бүрийн 1-ний өдрийг “Сайн дурын ажилчдадаа талархах өдөр” болгосон байдаг.

Ирэх хоёрдугаар сарын “Талархах өдөр”-ийг хөдөө орон нутгийн “Улаан загалмайн салбар зөвлөл”-ийн сайн дурын ажилчдадаа чиглүүлж байна.

Тэд өвөл малчдын хүүхдүүдэд түлхүү анхаарч тусламж, дэмжлэгээ хүргэдэг.

Орон нутгийн сайн дурынхны ажлыг цахим орчинд түгээх, таниулах ажлыг идэвхжүүлж байна гэж Монголын улаан загалмайн нийгэмлэгээс мэдээллээ.

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөр хариуцсан мэрэгжилтэн н.Мөнхжин ярилаа.

Хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг аймаг, сум бүрт хүргэхээр сайн дурын 160 мянга гаруй иргэн нэгдэж ажилладаг.

Тэд байгаль орчин, гамшиг эрсдэлийн сөрөг нөлөөллийг бууруулах олон ажилд идэвхтэй оролцож байна.   


Сар бүрийн 1-нийг “Сайн дурын ажилчдадаа талархах өдөр” болгосон байдаг   
Үзсэн: 257 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй