Шууд Chart

О.Алтангэрэл: Монгол Улсад шударга бусаар хэн ч хөрөнгөжих ёсгүй

2025-01-22 15:21:14

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар танилцууллаа. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Өнөөдөр Засгийн газраас түүхэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх ёстой.

Үүн дотор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь багтдаг. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн зүгээс баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг асуудал дээр маш бухимдалтай байсан. Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх эрхтэй" талаар заасан байдаг. Шударгаар шүү. Харамсалтай нь уг үгийг утга гажуудсан, үүнд хуулийн хариуцлага тооцдоггүй гэх иргэдийн бухимдал байсан.

Өнгөрсөн жил гурван өршөөлийн хууль батлагдсан. Үүнд албан тушаалын гэмт хэргийг хамруулсан. Өнгөрсөн жилүүдэд албан тушаалтай хүмүүст хариуцлага тооцох, хөрөнгийг хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн. Энэ нь хууль эрх зүйн орчин дутмаг олон зүйл зохицуулагдаагүй байсан. Энэ бүхнийг зохицуулах зорилготой.

Монгол улсад шударга бусаар хэн ч хөрөнгөжих ёсгүй. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалтан хууль бусаар хөрөнгөжих ёсгүй. Энэ үндсэн хуулийн үзэл санаанд үндэслэж, Засгийн газар хууль тогтоомжийн биелэлтийг биелүүлэхийг үндэслэж, нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авч, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль юм. Мөн бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болно авлига багц хуулийг Засгийн газар хэлэлцээд УИХ -д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болсон.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

О.Алтангэрэл: Монгол Улсад шударга бусаар хэн ч хөрөнгөжих ёсгүй  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-22 16:43
Юманд итгэхээ байжээ. Тарвага шиг хошгируулах арга барилаар тэсэн үлдэж байх арга барилтай болсон доо. Яг тийм хууль гараад хөөрхий зайлуулах гэсэн хүнээ онилсон дэглэм болох вий.
Зочин [127.0.0.xxx] 2025-01-22 16:41
Үнэн бол мундаг

Бидэнтэй нэгдээрэй