Шууд Chart

Оскар Писториусыг найз бүсгүйгээ хөнөөгөөгүй гэж үзэв

2014-09-12 08:18:19

Гүйлтийн нэрт тамирчин Оскар Писториусыг найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгаад байсан ч шүүгч түүнийг буруугүй гэж үзлээ. Гэхдээ түүнийг хүн амины хэрэгт буруутай эсэх талаарх шийдвэрээ өнөөдөр зарлахаар болсон байна. Шүүгч Токозилэ Масипагийн мэдэгдсэнээр Олимпийн тамирчин Писториусыг найз бүсгүй Рива Стенкамптайгаа маргалдаж, улмаар ариун цэврийн өрөөнд зориуд амь насанд нь хүрснийг прокурорууд батлаж чадаагүй ажээ.

Гэхдээ шүүгч Писториусыг хайхрамжгүй, түргэн үйлдэл хийсэн, ухаалаг хүн гал нээхгүй байх байсан гэж хэлсэн бөгөөд энэ үеэр тэрээр нулимсаа барьж чадаагүй байна. Өмнөд Африкийн гүйгч өнгөрсөн оны Валентины баярын өдөр Стенкампийг хөнөөсөн гэсэн буруутгалыг үгүйсгэж, гэрт нь урилгагүй зочин байна гэж бодсон учраас гал нээсэн гэж мэдүүлсэн юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Оскар Писториусыг найз бүсгүйгээ хөнөөгөөгүй гэж үзэв  
Үзсэн: 1755 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй