Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2025-01-23 08:06:05

Нэгдүгээр сарын 23 нь Григорийн тооллын жилийн 23 дахь өдөр.  Энэ өдрийг Өмнөд Солонгос, Тайваньд эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг аж. Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 20-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

1556 онд: Түүхэнд бүртгэгдсэн хамгийн хөнөөлтэй газар хөдлөлт Хятадын Шаанши мужид болжээ. Газар хөдлөлтийн улмаас 830 мянган хүн амиа алдсан байна.


1571 онд: Английн Лондон хотод эзэн хааны дэргэдэх валютын бирж нээгджээ.


1719 онд: Ариун Ромын эзэнт гүрэн дотор Лихтенштейны вант улс байгуулагдав.


1849 онд: АНУ-ын түүхэнд хамгийн анх удаа эмэгтэй хүн докторын зэрэг хамгаалав. Элизабет Блакуелл гэгчэмэгтэй анагаах ухааны докторын зэргийг Нью-Йорк хотын Женевийн коллежид хамгаалжээ.


1899 онд: Филиппинд анхны бүгд найрамдах улс байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр Эмилио Агинальдо сонгогдсон байна.


1909 онд: Уайт Стар Лайн компанийн угсарсан "Republic" хөлөг Америкийн "Флорида" хөлөгтэй Массачусетсийн эрэг орчимд мөргөлджээ. Үүний улмаас зургаан хүн амиа алдсан байна. Хөлөг мөргөлдсөнөөс хойш нэг өдрийн дараа "Republic" хөлөг бүрэн живсэн юм.


1957 онд: Америкийн зохион бүтээгч Уолтер Фредерик Моррисон нисдэг таваг зохион бүтээжээ.


1958 онд: Венесуэль улсад ерөнхийлөгчөө эсэргүүцсэн жагсаал улам эрчээ авч байхтай зэрэгцэн тус улсын ерөнхийлөгч Маркос Перез Хименез албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгчээ.


1973 онд: АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон Вьетнамтай энхийн хэлэлцээ хийж байгааг олон нийтэд зарлажээ.


1986 онд: Рок н Роллын алдарын танхим байгуулагдав. Алдрын танхимын анхны гишүүнээр Литтль Ричард, Чак Берри, Жеймс Браун, Рей Чарльз, Сем Күүк, Фатс Домино, Эверли Бродерс, Бадди Холли, Жерри Лий Льюс, Элвис Пресли нарыг бүртгэн авчээ.


1997 онд: АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Медлин Олбрайтыг томилов. Ингэснээр тэрээр АНУ-ын анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга болсон юм.


2002 онд: Пакистаны Карачи хотод Америкийн сэтгүүлч Даниель Пөрлийг барьцаалав.


2003 онд: АНУ-ын хөөргөсөн "Пионер 10" хөлгөөс маш сул дохио ирсэн боловч өгөгдлийг нарийвчлан боловсруулж чадсангүй.


2018 онд: Ливийн Бенгази хотод цуврал дэлбэрэлт болж дор хаяж 33 хүн амиа алдаж, олон тооны хүн шархдав. Амиа алдагсдын ихэнх нь цэргийн алба хаагч, энгийн иргэд, орон нутгийн захиргааны ажилчид байсан юм.


Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй