Чөлөөт бөхийн 2025 оны УАШТ-ий гурав дахь өдрийн эхний медальтнууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 59 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Алтжин түрүүлэв. Түүний хувьд өмнө нь 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль авсан бөгөөд өнөө жил анх удаа аваргалсан юм.
Т.Алтжин финалд ДАШТ-ий хүрэл медальт Э.Гантуяаг 4:1-ээр хожсон.Хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны М.Номин-Эрдэнэ авсан. Өсвөрийн УАШТ-ий 2 алт, залуучуудын 3 алтан медальт тэрбээр сүүлийн гурван жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртэж байна.
Энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Дархан Хасу Fohow” клубийн Б.Хоролгарав авсан. Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл, U-23 насны улсын аваргын алтан медальт тэрбээр насанд хүрэгчдээс анхны медалиа хүртсэн юм.
Эмэгтэй 59 кг-ын дүн
- Т.Алтжин (Хилчин)
- Э.Гантуяа (Хилчин)
- М.Номин-Эрдэнэ (Хилчин)
- Б.Хоролгарав (Дархан Хасу Fohow)
“Алдар” спорт хорооны бөх, Азийн АШТ-ий мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин 65 кг-ын жинд хоёр жил дараалан түрүүллээ. Эл жинд “Төв Арж” клубийн тамирчин, U23 насны Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Одгэрэл үзүүрлэв. Хүрэл медалийг БГД Аваргууд академийн бөх Б.Майцэцэг хүртлээ. Энэ нь түүний хувьд УАШТ-ээс авч буй дөрөв дэх медаль бөгөөд нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.
65 кг-ын дүн
- Т.Энхжин (Алдар)
- Э.Одгэрэл (Төв Арж)
- Б.Майцэцэг (БГД Аваргууд академи)
Эмэгтэйчүүдийн 72 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга З.Болортунгалаг түрүүллээ. Энэ нь түүний УАШТ-ий гурав дахь түрүү юм. Мөнгөн медаль хүртсэн Д.Цогзолмаагийн хувьд улсын аваргын 3 мөнгө, 1 хүрэл медальтай боллоо. Хүрэл медалийн эзэн П.Номин-Эрдэнэ улсын аваргаас 7 дахь медалиа авсан байна.
Эмэгтэй 72 кг-ын дүн
- З.Болортунгалаг (Хилчин)
- Д.Цогзолмаа (Алдар)
- П.Номин-Эрдэнэ (Алдар)
Эмэгтэйчүүдийн 59 кг-д шинэ аварга мэндэллээ | ||
Үзсэн: 390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.