Шууд Chart

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025-01-24 10:48:40

2025 оны 01 дүгээр сарын 24-нөөс 02 дугаар сарын 02-ныг хүртэлх 

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

Нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

Хур тунадас: Нэгдүгээр сарын 24-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, 25-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд Халх голын сав газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 02 дугаар сарын 01, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Нэгдүгээр сарын 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, 26-нд тал, хээрийн нутгаар, 27, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 02 дугаар сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Нэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 31-36 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 35.-40 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас:  Нэгдүгээр сарын 24-25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур:  Нэгдүгээр сарын 25-наас хүйтний эрч чангарч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 32-37 хэм, бусад хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. 29, 30-нд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 25319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-25 21:59
Баярлалаа
zachin [127.0.0.xxx] 2025-01-24 21:35
ойрын 5 хоног байна
Зочин [127.0.0.xxx] 2025-01-24 12:12
Баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2025-01-24 17:26
Баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй