Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр Буриадын УИХ-ын Үндэсний асуудал залуучууд, спортын байнгын хорооны дарга Лыгденов Виталий Николаевичийг хүлээн авч уулзлаа. Мөн энэ үеэр Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Буриадын УИХ-ын Үндэсний асуудал залуучууд, спортын байнгын хорооны дарга Лыгденов Виталий Николаевич “Манай хоёр улсын хамтын ажиллагаа олон жилийн сайхан түүхтэй. Улаанбаатар хотын бодлогыг тодорхойлох Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэмээх энэ том байгууллагын даргаар залуу хүн томилогдсонд миний хувьд олзуурхаж байна. Бид олон сайхан хамтын ажиллагааны эхлэлийг тавих байхаа гэж найдаж байна” гэв.
НИТХ-ын дарга А.Баяр “Манай улс Буриад улстай хэзээнээсээ найрсаг харилцаатай явж ирсэн. Тиймээс хамтын ажиллагааг нэг шатанд гаргаж ажиллахад татгалзах зүйлгүй. Хотын бодлогыг тодорхойлж ажиллаж яваа хүний хувьд аливаа улс орнуудтай байгуулж буй хамтын ажиллагааны санамж бичиг бэлгэ тэмдэг төдий үлдэх биш бодитой ажил болоход анхаарч ажиллана. Тиймээс боловсрол, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр бодитой ажлуудад хамтран ажиллаж санамж бичиг байгуулахад нээлттэй” гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
А.Баяр: Улс орнуудтай байгуулж буй хамтын ажиллагааны санамж бичгийг бэлгэ тэмдэг төдий биш бодитой ажил болоход анхаарч ажиллана | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.