Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо үйлдвэрлэе” бодлогын хүрээнд, Орхон аймгийн ИТХ-аас баталсан “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” бүтээмжийн хөтөлбөрийг дэмжиж, Эрдэнэт хотын аж үйлдвэрийн паркын нэг бүрэлдэхүүн хэсэг болох дэвшилтэт технологид тулгуурласан “Эрдэнэт Лед” гэрлийн үйлдвэрийг “Анд-Энерги” ХХК 2014 оны есдүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт нээлтээ хийлээ.
Тууз хайчлах ёслолын ажиллагаанд Засгийн газрын Хөдөлмөрийн яамны албаны дарга Д.Сүхбат, Орхон аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Т.Отгон, Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Лувсаншарав, Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотын хамтын ажиллагааны зохицуулагч Эрдэнэт үйлдвэрийн Материал техник хангамжийн баазын орлогч дарга Ч.Өлзийбаяр болон үйлдвэрийг үүсгэн байгуулагч Эрдэнэт үйлдвэрийн цахилгаан электроникийн инженер залуус оролцов.
ЛЕД гэрлийн үйлдвэртэй болов | ||
Үзсэн: 1501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.