Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа Богд уулын буга, гөрөөс, янгир зэрэг зэрлэг амьтдад байнга хужир, шүү тавьж өгч байна. 2025 он гарсаар 5 байршилд 250 гаруй кг хужир шүү тавьж өгчээ. Мөн хамгаалалтын захиргааны улсын байцаагч нар тогтмол хяналт шалгалтаар ажиллаж, Богдхан уулын Бумбатын амны орчинд хууль бус мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг газар дээр нь илрүүлж, Экологийн цагдаагийн албанд мэдэгдэн шилжүүлсэн байна.
Байгаль хамгаалагчдын нийгмийн баталгааг хангах, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор 2024 онд Богдхан уулын Манзуширын аманд байгаль хамгаалагч ажлын байрыг шинэчлэн их засвар хийж, барьж ашиглалтад оруулсан.
Энэхүү сургалт, мэдээллийн төвөөр дамжуулан аялагчдад мэдээлэл өгөх, 15-20 хүртэлх хүнд экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах боломжтой бөгөөд мөн Богдхан уулын Манзушир-Цэцээ гүний чиглэлийн явган аялалын замын (маршрут) хяналтыг сайжруулах, дархан цаазат газрын ховор ургамал, зэрлэг амьтан, төрөл зүйлийн шувууны талаарх бүхийл мэдээллийг аялагчид, олон нийт нэг дороос цогцоор нь авах боломжтой юм.
Байгаль хамгаалагчийн судалгаа, мэдээллийн төв ашиглалтанд орсноор 2025 он гарснаар 150 гаруй иргэдэд байгаль орчны талаарх мэдээлэл, эрүүл мэнд, экологийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Богд уулын амьтдад 250 кг хужир, шүү тавьж өгчээ | ||
Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.