Шууд Chart

УИХ-ын намрын чуулган 81 өдөр хуралджээ

2025-01-26 11:06:29

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулжээ. Бие даасан хууль найм, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталжээ.

Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийсэн байна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

УИХ-ын намрын чуулган 81 өдөр хуралджээ   
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-26 12:54
Энэ хулгайчид юу хийцэн гэж олон хоног амардаг бна а. Сургуулийн амралт биш дэ. Чөмгөө дундартал нойр хоолоо умартан ард түмнийхээ төлөө ажиллана гэж тангараг өргөсөн бус у. Хулгай хийхээр өөрсөндөө амралт өгч бга юм. Эдэнд дотор төрийн алсын хараа, холч бодолтой хүмс хуруу дарам, ихэнх нь хулгай хийх гэж л сонгогдсон.

Бидэнтэй нэгдээрэй