Шууд Chart

Беларусь улсын Хөдөө аж ахуйн яамтай цахим хурал хийлээ

2025-01-26 12:33:03

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБУ)-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын, ХХААХҮЯ болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ий төлөөлөгчид БНБУ-ын Хөгжлийн банк, Минскийн тракторын завод ХК, БНБУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай цахим хуралдаануудыг зохион байгууллаа.

Талууд салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Беларусийн техник, тоног төхөөрөмж, амьд малын худалдан авалт болон худалдан авалтын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр талт хамтын ажиллагаа цаашид хөгжүүлэхэд өөрсдийн зүгээс тодорхой хүчин чармайлтыг гаргаж, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдааныг БНБУ-ын Минск хотноо ирэх зургаадугаар дугаар сард зохион байгуулахаар зарчмын хувьд тохиролцсон гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

 


Беларусь улсын Хөдөө аж ахуйн яамтай цахим хурал хийлээ   
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй