Шууд Chart

О.Бурмаа хоёр дахь медалийг авч ирлээ

2014-09-12 08:58:06

Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекийн Ташкент хотноо эмэгтэйчүүдийн барилдаанаар үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 53, 58, 75 кг-ын жингийн барилдаан болж, Монголын бөхчүүдээс 75 кг-ын жинд өрсөлдсөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Бурмаа хүрэл медалийн төлөө  Колумбийн бөх А.Олаяг 3:0 харьцаагаар ялж, ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртлээ.

Манай бөх мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн бөх Алинэ Да Силвад 2:5-ын харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

О.Бурмаа хоёр дахь медалийг авч ирлээ  
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй