Шууд Chart

Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна

2025-01-26 13:55:40

Цахилгааны төлбөр өндөр гарч байна гэсэн хэрэглэгчдийн гомдол, саналын мөрөөр Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байна.
 
Ажлын хэсэг нь дулаанаа цахилгаанаар шийдсэн хэрэглэгчдийн байшин сууц, гэрийн дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдагдлыг багасгах, хоёр тарифт тоолуураас гурван тариф руу шилжих, оргил ачааллын цагууд (17.00-21.00)-д өндөр зарцуулалттай цахилгаан хэрэгслийн хэрэглээг хэмнэж, тохируулснаар төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байгаа талаар хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг өгч байгаа юм.
 
 
 
Нийтэлсэн: УБЦТС ТӨХК

Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-27 14:02
Урьд нь зүгээр гараад байсан нэмэгдэхээр 200 гаас 300 хувь нэмэгдээд хэрэглээгээ улам хасаад байхад энэ арай биш шүү.
Зочин [127.0.0.xxx] 2025-01-27 12:21
Орчин цагт хот, хөдөөгүй завгүй болсон. Ялангуяа хотынхон илүү завгүй болсон.
Зочин [127.0.0.xxx] 2025-01-27 08:51
Taнайх НӨТ өгдөг болоочээ!!!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2025-01-26 16:01
Өнгөрсөн жилүүдэд зүгээр байж байгаад энэ жил л бүх айлууд дулаалга муу бас оргил ачааллын үеэр хэрэглээгээ нэмээд л байгаа гэж тэнэгтэх гээд байгаамуу болохгүй юм л болбол ар иргэдрүү чихчих санаатай байх юмаа өөрсдийнхөө идэж уух мөнгийг ард иргэдээсээ авч байж ичиж үхээсэй муусайн юмнууд
Зочин [127.0.0.xxx] 2025-01-26 15:20
Zarim horoo duurguigeg hubiin tsahilgaan tugeeh suljeenii kompaniud ajillaj bgaa bololtoi ym teheer ene talaar gomdol gargabal ymar utsaar holbogdoh be. Hariu ogooch

Бидэнтэй нэгдээрэй