1593 онд: Ватикан эрдэмтэн Жиордано Бруног шүүх долоон жилийн ажиллагааг эхлүүлжээ.
1785 онд: АНУ-ын хамгийн анхны хувийн их сургууль болох Жоржиа мужийн их сургууль байгуулагдав.
1868 онд: Мейжигийн эзэнт гүрний босогчид эзэнт гүрний эсрэг бослого дэгдээжээ.
1869 онд: Босогчдын удирдагч Токүгава Хоккайдо мужид Эзогын тусгаар улс байгуулж байгаагаа зарлав.
1880 онд: Америкийн аугаа зохион бүтээгч Томас Эдисон гэрлийн чийдэндээ албан ёсоор патент авчээ.
1944 онд: Ленинградын бүслэлт 900 хоногийн дараа дуусав.
1951 онд: АНУ-ын Засгийн газар Невада мужийн сонгогдсон талбайд цөмийн туршилт хийх зорилготой "Рейнжэр" ажиллагааг эхлүүлжээ.
1967 онд: АНУ-ын Флорида мужийн Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвд "Аполло 1" хөлгийн туршилтын хөөргөлт бүтэлгүйтэж дэлбэрчээ. Үүний уршгаар сансрын нисэгч Гус Гриссом, Эдуард Уайт, Рожер Чаффи нар амиа алдсан юм.
- Энэ өдөр хүйтэн дайнаас болж хоёр талд хуваагдаад байсан АНУ болон ЗХУ Сансарын уудмыг судлах гэрээнд гарын үсэг зуржээ.
1973 онд: Вьетнамын дайныг дуусгах зорилготой Парисын энхийн хэлэлцээ дуусжээ.
1983 онд: Хоншү болон Хоккайдо арлыг холбосон усан доогуурх хонгил албан ёсоор ашиглалтад оржээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болсон юм.
1996 онд: Хоморголон устгалд өртөгсдийг дурсах олон улсын өдрийг Герман улс анхлан эхлүүлжээ.
2003 онд: АНУ-ын Конгрессын номын сан түүхэн дурсгалт аудио болон видео бичлэгүүдийг сан хөмрөгтөө авч эхэлжээ.
2011 онд: Йемений нийслэл Санаа хотод 16 мянган хүн засаглалаа эсэргүүцэн жагсаж, Йемений хувьсгалыг эхлүүлэв.
2013 онд: Бразилын Санта Мариа хотод орших нэгэн шөнийн клубт гал гарч 242 хүн амь насаа алджээ.
ЭНЭ ӨДӨР: Хоморголон устгалд өртөгсдийг дурсах олон улсын өдөр | ||
Үзсэн: 377 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.