Шууд Chart

Сургуулийн орчинд маск зүүж, гар халдваргүйтгэж хэвшүүлэхийг зөвлөж байна

2025-01-27 09:31:36

Өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх эрсдэлтэй тул хүүхдүүдээ дулаан хувцаслаж, гар халдваргүйтгэх, ээлжийн масктай явуулах, МАСК ЗҮҮЖ хэвшүүлэхийг ЭМЯ-наас  зөвлөж байна.

Хүйтний эрч чангарч, танхимын сургалт эхэлснээр амьсгалын замын халдвар нэмэгддэг тул Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтран Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Сургуулийн орчинд маск зүүж, гар халдваргүйтгэж хэвшүүлэхийг зөвлөж байна  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-27 11:19
Шалтгаан

Бидэнтэй нэгдээрэй