Шууд Chart

Ирэх онд Монголд зохион байгуулах “COP-17” хуралд 190 гаруй орны төлөөлөгчид чуулна

2025-01-27 14:07:52

Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 ( Conference of the Parties 17) дугаар бага хурлыг зохион байгуулна.
 
Хуралд дэлхийн 190 гаруй орны төлөөлөл оролцож цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлээр тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
 
Мөн байгаль орчны чиглэлээр харилцан туршлага солилцох, шинэ технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг манай улсын хувьд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.
 
Энэ хүрээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдах бүрэлдэхүүн, алба хаагчидтай уулзаж бэлтгэл ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө.
 
"Conference of the Parties" нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын оролцогч талуудын дээд хэмжээний уулзалт бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох арга хэмжээг хэлэлцэх зорилготой олон улсын хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг юм гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ. 

Ирэх онд Монголд зохион байгуулах “COP-17” хуралд 190 гаруй орны төлөөлөгчид чуулна  
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй