Шууд Chart

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсад ажиллаж байна

2025-01-27 14:55:59

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2025 оны нэгдүгээр сарын 24-29-нийг хүртэлх өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсад албан томилолттой ажиллаж байна.
Тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит XII хуралдаанд оролцож байна.
Айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо.
Энэхүү боомт нь Лаос улсын нэгдүгээр зэрэглэлийн хуурай боомт бөгөөд НҮБ-ын АНДЭЗНК-ийн хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан олон улсын ач холбогдол бүхий 9 хуурай боомтын нэг юм.
Монгол Улс далайд гарцгүй орны хувьд хуурай боомт байгуулах нь худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, тээвэрлэлтийн хугацаа, өртгийг бууруулах, хөрш улстай аль болох олон боомт гарцаар холбогдох, чөлөөтэй дамжин өнгөрөх нөхцөл боломжийг бүрдүүлэх, чингэлэг тээврийн хүлээгдлийг арилгах зэрэг логистикийн төвийн үйл ажиллагааг сайжруулсанаар тээврийн зардал ихээхэн хэмжээгээр буурч, эдийн засгийн үр ашиг нэмэгдэх олон талын тооцоо судалгааг гаргаад буй юм гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 
 
 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос улсад ажиллаж байна  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй