Завхан аймагт "Завхан Буурал" омгийн ямааг үүлдэр болгох судалгаа шинжилгээний ажлыг хийж эхэллээ.
Тус ажлын хүрээнд 21 сумын мал сүрэгт үзлэг ангилалт хийх, богийн хээлтүүлэгчийг аттестатчлах, лабораторийн шинжилгээнд хамруулах, цөм сүрэг бүрдүүлэх, хээлтүүлэгч шинээр нөхөн тавиулах ажлыг хийжээ.
Мал үржлийн албанаас 23 мянган ямаанд ангилалт, судалгааны ажлыг хийж, тохиромжтой хэвшлийн хоёр мянган ямаагаар цөм сүрэг бүрдүүлжээ. Энэ ажлын хүрээнд Алдархаан сумын Аргалант багт 320 ямаа, Завханмандал сумын Мандал багт 300 ямаа нийт 1013 ямааг цөм сүрэгт тэнцүүлж баталгаажуулсан байна.
МААЭШХ болон МЭҮГ-ын мэргэжилтнүүд Дөрвөлжин суманд ажиллаж “Завхан Буурал” омгийн 120 ямаанд хяналтын самналт, жинлэлт хэмжилтийн судалгаа хийж,150 ухна ишгийг шилмэл хээлтүүлэгчээр сонгон бойжуулж байна.
150 ухна ишгийг шилмэл хээлтүүлэгчээр сонгон бойжуулж эхэллээ | ||
Үзсэн: 2395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.