Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаан үндэсний хорооны нийт 33 гишүүний 27 нь ирсэн ирцтэйгээр эхэлсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж, 5 ажлын биелэлтийн талаарх мэдээллийг сонслоо.
Тодруулбал:
-Монгол Улсын хилийн зурваст газар, тусгай хамгаалалттай газраас Ганцмод хил дамнасан төмөр замын болон шилжүүлэн ачих терминал, ажилчдын амрах байр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын хүрээнд газар ашиглуулах тухай,
-Хилийн Гашуунсухайт боомт дахь чингэлэг тээврийн терминалын өргөтгөл, зохион байгуулалтыг өөрчлөх тухай гэх зэрэг тус боомттой холбоотой 4 асуудлыг хэлэлцэж тогтоол гаргалаа. Харин хилийн Шивээхүрэн боомттой холбоотой хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн хязгаарын байршлыг тогтоох тухай тогтоол гаргалаа. Мөн Монгол, Хятадын Бичигт-Зүүн хатавч, Хавирга-Ар хашаат боомтын шинээр баригдах ачаа тээврийн тусдаа гарц барих ажлын талаар Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг хуралдаанд танилцуулсан юм.
Өнөөдрийн хуралдаанаас гарсан тогтоолуудыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Боомтуудын өргөтгөл, шинэчлэлт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тогтоолуудыг баталлаа | ||
Үзсэн: 432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.