Нэгдүгээр сарын 28 нь Григорийн тооллын жилийн 28 дахь өдөр. Энэ өдөр Куба улсын хувьсгалын эцэг гэгдэх Хосе Марти, Италийн домогт хаалгач Жианлуйжи Буффон төржээ. Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 28-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.
661 онд: Рашидуны Халифат улсын халиф Алигийн амь насанд халдсанаар тус улс бүрэн мөхсөн юм.
1573 онд: Варшавын холбооны тунхагт гарын үсэг зурснаар Польш улсад шашин шүтэх эрх чөлөөтэй улс болов.
1624 онд: Британийн адмирал Томас Уорнер Карибын тэнгист орших Сейнт Киттсийн арлыг нээв. Энэхүү арал нь Их Британийн хамгийн анхны колони болсон юм.
1724 онд: Оросын эзэнт гүрний хаан Аугаа Петр Санкт Петербург хотноо Оросын шинжлэх ухааны академийг байгуулав.
1820 онд: Фабиан Готтлеб фон Беллингшаусен, Михайль Петрович Лазарёв нараар удирдуулсан Оросын экспедиц Антарктидыг анх нээв. Тэд Антарктидын өмнөд эрэгт очсон байдаг.
1855 онд: Атлантын далайг, Номхон далайтай холбоотой Панамын сувгийн төмөр зам хөдөлгөөнөө нээжээ.
1902 онд: Америкийн саятан Эндрью Карнегийн 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Вашингтон дахь Карнегийн хүрээлэнг байгуулжээ.
1933 онд: Энэтхэгээс тусгаар тогтнох хөдөлгөөн Пакистан улсад эхэлжээ.
1935 онд: Исландын парламент үр хөндөлтийг хүлээн зөвшөөрөв. Ингэснээр баруун Европын улс орнуудаас анх удаа үр хөндөлтийг хүлээн зөвшөөрсөн улс болжээ.
1938 онд: Германы автомашины жолооч Рудольф Карациолла Мерседес-Бенз W195 загвараар цагт 432.7 км хурдалснаар зам дээрх хурдыг шинэчлэн тогтоов.
1956 онд: Рок н Роллын хаан гэгдэх Элвис Пресли анх удаагаа телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.
1958 онд: Данийн алдарт Лего компани одоогийн угсардаг тоглоомын загварыг гаргаж, оюуны өмчийн эрхээ авчээ.
1965 онд: Канад улсын парламент одоогийн төрийн далбааг соёрхон баталжээ.
1981 онд: АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рейган улс дотроо өсөөд байсан газрын тосны үнийг зохицуулах шийдвэр гаргаж, тодорхой хэмжээнд үнийг бууруулав. Ингэснээр 1979 оноос үүссэн эрчим хүчний салбарын хямрал арилах үндэс тавигджээ.
1985 онд: Этиоп тэргүүтэй Африкийн улсуудад үүссэн өлсгөлөнг даван туулах зорилгоор Америкийн хөгжмийн одууд хамтарч "We Are the World" хит дууг олон нийтэд цацав.
1986 онд: АНУ-аас баталсан Shuttle хөтөлбөрийн хүрээнд STS-51-L тусгай тогтоолын дагуу Challenger хөлөг хөөрсөн боловч тэр дороо сөнөж, хөлгийн багийн долоон гишүүн бүгд амиа алдав.
2006 онд: Польш улсын нийслэлд байрлах Катовисийн олон улсын үзэсгэлэнгийн танхимын нэг давхар их хэмжээний цасыг даалгүй нурж, 65 хүн амиа алдан, 170 хүн гэмтэж, бэртжээ.
ЭНЭ ӨДӨР: Америкийн хөгжмийн одууд "We Are the World" хит дуугаа нийтэд хүргэв | ||
Үзсэн: 206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.