Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, Б.Уянга, Д.Батбаяр, Г.Очирбат нар Дархан-Уул аймагт ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон тус салбарын үйл ажиллагаатай танилцаж байна.
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд тус яам болон холбогдох зарим байгууллагыг Дархан-Уул аймагт шилжүүлээд байгаатай Байнгын хорооны дарга, гишүүд танилцсан юм. Тодруулбал, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпорац, Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбар, Жижиг дунд үйлдвэрийн газар зэрэг байгууллагад Улсын Их Хурлын гишүүд зочилж, албан хаагчидтай санал солилцов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр яамны үйл ажиллагаа, салбарын нэгдсэн бодлого, төлөвлөлт болон "Хүнсний хувьсгал", "Атрын дөрөвдүгээр аян", "Цагаан алт", "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна | ||
Үзсэн: 331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.