ОХУ-ын Сибирийн алслагдмал бүсээс 4000 жилийн өмнө амьдарч байсан цэргийн ясан хуяг олджээ. Эрдэмтдийн хэлж буйгаар хуяг нь эртнийх бөгөөд тосгоны балгас дунд, гүн нүх ухаж, эмх цэгцтэйгээр байрлуулсан байжээ.
Одоогийн байдлаар эл хуягийг дайны олз, аль эсхүл гадны төлөөлөгчдөөс нутгийн дайчин эрд барьсан бэлэг гэсэн таамгийг дэвшүүлээд байгаа юм.
Хуягийг хийхэд ашигласан гол түүхий эд нь яс аж. Археологичдын зүгээс тэр нь яг ямар амьтны яс болохыг хараахан тогтоогоогүй байгаа учир шинжилгээ судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм байна. Харин эл хуягийг чухам яагаад газрын гүнд булсан нь тодорхойгүй байгаа юм. Мөн тосгоны балгас нь ямар нэгэн шашин эсвэл цэргийн онцгой бүсээс алслагдмал байгаа нь асуудлыг бүр ч учир битүүлэг болгож байна гэж Б.Коников ярьсан байна.
4000 жилийн настай ясан хуяг олджээ | ||
Үзсэн: 1902 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.