Шууд Chart

Парисын их дуулгад Монголын 12 жүдоч зодоглоно

2025-01-28 16:05:45

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээн Францын нийслэл Парис хотод хоёрдугаар  сарын 1-нд болно. Энэхүү тэмцээн чансаагаараа Олимп, ДАШТ, Токиогийн “Их дуулга”, “Мастерс” ангиллын дараа эрэмбэлэгддэг. “Их дуулга”-д 54 орны 318 жүдоч хүч үзэхээр мэдүүлэг өгчээ.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй долоон тамирчин оролцоно. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Парисын их дуулгад Монголын 12 жүдоч зодоглоно   
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй