Нийслэлийн Хан-Уул дүүрэг, 23-р хороо Богдхан уулын Жаргалантын ам болон Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд халиа дошин үүсч иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учрах нөхцөл байдал үүсээд байгаа хэмээн Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батбаяр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нар Э.Цогбадрал нар үүссэн халиа дошинг арилгах талаар яаралтай зохион байгуулалтын арга хэмжээ авахаар тохиролцов.
Тухайлбал, Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд стандартын шаардлага хангаагүй хашаа, хайсыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг 2025 онд шат шатны холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах, Нийслэл Улаанбаатар хотод суурьшлийн бүс болоод Дархан цаазат газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсэд орж ирсэн адуу малыг туух гаргах ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн эрчимжүүлэн зохион байгуулах, ууланд цас бага орж байгаатай холбоотойгоор эрт хуурайшилт үүсэх, гал түймрийн эрсдлээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, гүний эргүүл болон бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг Дүүргийн онцгой байдлын хэлтэстэй хамтран зохион байгуулахаар болжээ.
Мөн Нийслэлийн иргэдийн хамгийн их агаарладаг Зайсан-Дугуй цагаан чиглэлийн алхалтын замын тохижилтыг илүү сайжруулах ажлыг хамтран зохион байгуулах талаар тус тус санал солилцжээ.
Жаргалантын ам болон Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд иргэд зорчих боломжгүй болжээ | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.