Шууд Chart

Сар шинийн баярын амралтад өөрчлөлт орохгүй

2025-01-29 14:26:05

Ирэх гуравдугаар сарын 1, 2-ны өдөр тохиох Сар шинийн баярын амралтад өөрчлөлт орохгүй байхаар шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээр сарын эхний 7 хоногоос 10-р сарын эхний 7 хоног хүртэл “Зуны цагийн хуваарь”-т шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.

Түүнчлэн жил бүрийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг тухайн аймаг орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргана.

Хурдан морь унах хүүхэд 12-оос дээш настай байна.

Мөн экспортод гаргах махыг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл хязгаарлалаа зэрэг 35 асуудлыг Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Дэлгэрэнгүй мэдээг сонсгоё.  


Сар шинийн баярын амралтад өөрчлөлт орохгүй   
Үзсэн: 2195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй