Увс аймгийн төвөөс урд зүгт 140 км-т Малчин сумын төвөөс урд зүгт 20 км-т 1 дүгээр багийн "Мөнгөн давалгаа" гэдэг газар Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан 6 зорчигчтой суудлын автомашин Хяргас нуурт, урд 2 дугуй нь мөсөнд цөмөрч оржээ. Энэ тухай дуудлагыг 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15:25 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч нуурын усанд бүхэлдээ орсон байсныг 5 метрийн гүнээс татан гаргаж, хүлээлгэн өгчээ.
Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ | ||
Үзсэн: 547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.