Шууд Chart

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзлаа

2025-01-29 16:48:17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ази болон Алтайн бүс нутгийн улс орнуудын бодлого боловсруулагчид, шинжээч, судлаач, дадлагажигчдыг нэгтгэх зорилгоор ирэх зургаадугаар сард “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг чуулга уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Байгаль хамгаалал консервацийн бүлгийн дарга Х.Булгантуяа ажиллаж байна.

Бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ долоо хоногт олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Өнөөдөр /2025.01.29/ Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар ирэх зургадугаар сард зохион байгуулах Тогтвортой байдлын чуулга уулзалтын ач холбогдлыг онцолж, манай улс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан талаараа танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Б.төмөр-очир [127.0.0.xxx] 2025-01-30 00:19
Цэнхэр гариг ногоон дэлхий ТББ оролцоно 96134000 1сая мод тарьсан,2 дахь сая модоо эхэлж бна

Бидэнтэй нэгдээрэй