Шууд Chart

Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна

2025-01-30 09:06:40

2025 оны эхний байдлаар E-Mongolia системээр 88 байгууллагын 1264 үйлчилгээг авах боломжтой болсон. Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн байгууллагууд E-Mongolia системд үйлчилгээ цахимжуулах ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна

Тодруулбал:

  • Хэнтий аймгийн иргэдийн 80###/span#< нь E-Mongolia системд бүртгэлтэй бөгөөд 78 үйлчилгээг цахимжуулж иргэдийн хувьд 1,3 сая удаа цахим үйлчилгээг авсан.
  • Дорноговь аймгийн хувьд мөн адил 78 үйлчилгээг цахимжуулсан бөгөөд тус аймгийн иргэдийн 85% нь E-Mongolia системд бүртгэлтэй. 1.4 сая удаагийн үйлчилгээг авч ашигласан байна.
  • Хөвсгөл аймгийн хувьд 75 үйлчилгээг цахимжуулсан бөгөөд тус аймгийн иргэдийн 75% нь системд бүртгэлтэй. 1.9 сая удаа үйлчилгээ амжилттай авчээ.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй