АНЭУ-д засмал замын дугуйн “Tour of Sharjah-2025” тэмцээн энэ сарын 24-28-нд болоход 23 орны 29 мэргэжлийн багийн 174 тамирчин таван өдөрт 526.26 км замыг туулж өрсөлдлөө. 10 дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн хоёр тамирчин уралдахад С.Жамбалжамц эхний гараанд хүрэл медаль хүртэж, таван өдрийн нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарснаар UCI-ын чансааг 15 оноогоор ахиулсан бол Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр 21 дүгээр байрт эрэмбэлэгдлээ.
С.Жамбалжамц нь ”Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмаас хүрэл медаль хүртэж, олимпын наадамд эрх авч оролцсон анхны монгол тамирчин бол Б.Тэгшбаяр 2016 оны өсвөрийн ДАШТ-ий алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин юм.
Үндэсний шигшээ багийн тамирчин С.Жамбалжамц “Tour of Sharjah” тэмцээнд айрагдлаа | ||
Үзсэн: 449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.