Шууд Chart

Онцгой байдлын байгууллагаас гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас гаргалаа

2025-01-30 16:23:56

Онцгой байдлын байгууллагаас гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас гаргалаа.

“Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар "Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний удирдамж"-ийг батлууллаа.

Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд өөрсдийн аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлээ тооцоолох хялбаршуулсан асуумж бүхий хяналтын хуудсыг боловсруулж, цахим хэлбэрт шилжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын сайтад байршуулаад байна.

Хяналтын хуудсууд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас, өрхийн гамшгийн бэлэн байдлыг шалгах "Аюулгүй өрх" хяналтын хуудас, иргэний гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтыг шалгах асуумж гэсэн гурван төрөлтэй юм байна.

ОБЕГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн, ахмад н.Цэнд ингэж ярилаа. 


Онцгой байдлын байгууллагаас гамшгийн бэлэн байдлаа шалгах хяналтын хуудас гаргалаа  
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
OYUN [127.0.0.xxx] 4 цаг 38 минутын өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Бидэнтэй нэгдээрэй