Монгол хүний тал нь утаа угаартаа живж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байна.
Үүнээс гаргах гол аврал нь “мөнгө” гэж олон жил ярьж, уртаас урт үргэлжлэх чамлахааргүй ажил эхлүүлсэн байдаг.
Харин энэ мөнгө “ид шид”-ээ үзүүлж чадав уу гэсэн асуултад иргэд “үгүй” гэсэн хариу хэллээ.
Олон арван тэрбум төгрөг үрэн таран хийсэн ч агаарын чанар сайжраагүй болохыг иргэд хэлж, хатуухан шүүмж өрнүүллээ.
Тухайлбал, өнгөрсөн 7 жилийн хугацаанд улсын төсөвт нийт 336.1 тэрбум төгрөг төсөвлөж 276.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гарчээ.
Үүнтэй зэрэгцэн гадаадын зээл тусламжийн санхүүжилт 97.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Харин өнөөдөр гарсан үр дүн байна уу гэвэл алга. Энэ сэдвээр дэлгэрүүлэх “Агаарын бохирдол, төсөв, хариуцлага” 8-11 нэвтрүүлгийг ирэх даваа гарагт хүлээн авч сонсоорой.
Иргэд: Олон арван тэрбум төгрөг үрэн таран хийсэн ч агаарын чанар сайжраагүй | ||
Үзсэн: 509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.