Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн мэргэжилтнүүд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, тархины харвалт, зүрхний шигдээсийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд сувилагчийн манлайлал гэсэн чиглэлээр Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн мэргэжилтнүүдэд 2025 оны 01 сарын 30 наас 01 сарын 31-ны өдрүүдэд онол дадлага хосолсон сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна.
Уг хэлэлцүүлгээр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын сувилахуйн тусламж үйлчилгээ болон сувилагч тусгай мэргэжилтний хөгжлийн өнөөгийн байдал, үйлчлүүлэгчийн стандартад сувилагчийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, сувилагч тусгай мэргэжилтний эмнэл зүйн мэдлэг ур чадварыг сайжруулах, үйлчлүүлэгчийг эрсдэлээс сэргийлэх чиглэлээр харилцан мэдээлэл солилцон, эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг оновчтой, үр дүнтэй хөгжүүлэх зорилготой аж.
УГТЭ-ийн сувилагч мэргэжилтнүүд Архангай аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн сувилагч тусгай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана | ||
Үзсэн: 193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.