Шууд Chart

Сэлэнгийн Бугантад хамгийн их буюу 23.0 см цасан бүрхүүл тогтсон байна

2025-01-31 11:25:39

2025 оны 01 дүгээр сарын 30-ны 08 цагаас 01 дүгээр сарын 31-ний 08 цаг хүртэлх

цаг агаарын тойм

 

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр ихэнх нутгаар 0.0-23.0 см цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Бугантад 23.0 см, Баянхонгорын Гурванбулагт 20.0 см, Завханы Цагаанчулуутад 18.0 см, Увсын Улаангом, Завханы Түдэвтэй, Тэс, Баянхайрхан, Сонгино, Хэнтийн Баян-Адаргад 17.0 см, Увсын Тэс, Хяргас, Зүүнговь, Завханы Баянтэсэд 16.0 см, бусад хэсгээр 0.0-15.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Увс, Завхан аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн, Хөвсгөл аймгийн Тариалан болон Дундговийн Эрдэнэдалай сум орчмоор 0.0-1.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Баянхайрханд 1.0 мм цас орсон байна.

 

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Идэр, Эг Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-20 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр 4-9 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байв.

Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 30-37 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-16 хэм, бусад нутгаар 17-24 хэм хүйтэн хонов.

Cалхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 3-8 метр, Говь-Алтай аймгийн Бугат суманд секундэд 14-17 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өчигдөр өдөр 0.0-0.4 мм цас орсон байна. Салхи зүүн өмнөөс секундэд 1-6 метр. Өчигдөр өдөр 15-17 хэм, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор 32 хэм, бусад хэсгээр 24-26 хэм хүйтэн хоносон байна.


Сэлэнгийн Бугантад хамгийн их буюу 23.0 см цасан бүрхүүл тогтсон байна  
Үзсэн: 297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй