Хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэлзүйн өгүүллэгийн гарамгай мастер, төрийн соёрхолт, ардын уран зохиолч С.Эрдэнийн 85 насны ой энэ жил тохиож буйтай холбогдуулан “С.Эрдэнэ” сангаас олон ажлуудыг хийж эхлээд байгаа юм.
Тухайлбал, алтан үеийн зохиолчдын бүтээлийг залуу үедээ өвлүүлэх зорилгоор тэдний сор болсон бүтээлүүдээс дахин хэвлүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Түүнчлэн UBS телевизээс уламжлал болгон зохион явуулдаг “To be or not to be” буюу “Орших уу, Эс орших уу?” театрчилсан шоу нэвтрүүлгийн энэ жилийн оролцогчид шалгаруулалтын 2,3,4 дүгээр шатанд С.Эрдэнийн зохиолоос амилуулах юм.
Шагналыг “Сэнгийн Эрдэнэ” сангаас гаргах бөгөөд тэргүүн байр эзэлсэн авьяастан хоёр өрөө байр, дэд байр СУИС-ийн урилга, 8 сая төгрөг, гутгаар байрыг КУДС-ийн урилга, 5 сая төгрөгөөр мялаана гэж тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн, нэрт зохиолчийн ач хүү Б. Чулуудай мэдэгдлээ.
“To be or not to be” шоуны ялагчийг хоёр өрөө байраар шагнана | ||
Үзсэн: 1656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.