ХӨСҮТ-ээс менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр "Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдвар авсан 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн. Харамсалтайн өнөөдөр үдээс өмнө хүүхдийн бие муудаж эндлээ.
2024 онд тус халдварын 5 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабортаторийн шинжилгээгээр 2 тохиолдол батлагдсан. Тухайн хоёр хүүхэд эдгэрээд гарсан. 2025 онд 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь харамсалтай нь өнөөдөр эндлээ. Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол ирээд шинжилгээний дүн гарсан. Өнөөдрийн байдлаар тууралт халдварууд ихсэж байна" гэлээ.
ХӨСҮТ: Менингококкын халдвар авч, эмчлүүлж байсан хүүхэд нас энджээ | ||
Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.