Шууд Chart

Жи Мобайлын төв байрнаас Бодь цамхаг хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана

2014-09-12 10:18:48

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын борооны ус зайлуулах шугам сүлжээний  ажлын гүйцэтгэгчээр “Наран тойром” ХХК шалгарч 388 700 000 төгрөгийн гэрээ байгуулаад байна. Тус ажлын хүрээнд Жи Мобайлын урд талын авто замаас Бодь цамхагийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 12-ны 22.00 цагаас 09 дүгээр сарын 19-ний 06 цаг хүртэлх хугацаанд хязгаарлана. Энэ хугацаанд 130 метр газарт ус зайлуулах шугамын угсралтын ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Жи Мобайлын төв байрнаас Бодь цамхаг хүртэлх замын хөдөлгөөнийг түр хаана  
Үзсэн: 1944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй