Шууд Chart

Автобусны бүхээгт тамхи татсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ

2025-01-31 15:54:55

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.

Нийтийн тээврийн бодлогын газарт сүүлийн гурван өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

-Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Ц: М:5 “10 дугаар хороолол- Ботаник” чиглэлийн 1-152 гарааш дугаартай автобусны жолооч Дотоод хэргийн их сургуулийн автобусны буудал дээр зогсоогүй. Шаардлага тавихад элдэв үгээр хэлж хэл амаар доромжилсон. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 1-152 гарааш дугаартай автобусны жолоочийг дуудаж, арга хэмжээ авахаар болсон.

-Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Б.М: М:4 чиглэлийн 11-035 гарааш дугаартай жолооч автобусан дотроо тамхи татсан. Шаардлага хүлээж аваагүй. Энэ жолоочид арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Трансбус” ХХК-ийн 11-035 гарааш дугаартай автобусны жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу 25 мянган нэгжээр торгов.

-Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д: Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс чиглэлийн 25-137 гарааш дугаартай автобус нь стандартын шаардлага хангахгүй маш хүйтэн байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Зорчигч тээврийн нэгтгэл 5 дугаар баазын 25-137 гарааш дугаартай COUNTY маркийн автобусны хэсгийн дарга Г.Бямбадоржид уг автобусны халаалтын системийг шалгаж шаардлагатай бол засварт оруулан эргэж мэдэгдэх үүрэг өгөв.

-Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн П.Ү: Ч:23 Чингэлтэй Зүрхуул-МУБИС-Цэцэг төв чиглэлийн 1-041 гарааш дугаартай автобусны жолооч Чингэлтэйн эцсээс хүнээ аваагүй явсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний ирүүлсэн гомдлын дагуу 1-041 гарааш дугаартай YUTONG маркийн автобусыг шалгахад check engine гэрэл ассан учир бааз руугаа явсан байна.

-Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Э: Ч:44 Нарангийн гол-ТЭЦ3-120 мянгат чиглэлийн 13-107 гараашийн дугаартай автобусны жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 13-107 гарааш дугаартай автобусны жолооч Н.Б Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалтаар 25 мянган нэгжээр торгов.

-Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн М: Ү:31 Зайсан-Цамбагарав чиглэлийн 15-033 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар яриад шаардлага тавихаар хүлээж авахгүй хэл амаар доромжилж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 15-033 гарааш дугаартай автобусны жолоочид торгуулийн арга хэмжээ тооцов.

-Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Х: Ч:7 Нисэх-Ард кино театр чиглэлийн 15-049 гарааш дугаартай автобусны жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй, утсаар байнгын ярьж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Зорчигч Тээврийн Нэгдэл 4 дүгээр баазын 15-049 гарааш дугаартай автобусны жолооч Г.Б гар оролцоогүй чихэвчээр ярьсан нь тогтоогдсон бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн үйлдэл дээр нь Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан.

-Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Х: 14-038 гарааш дугаартай тээврийн хэрэгсэл 7 буудлаас суух гэтэл аваагүй тул эргэхэд нь суух гэтэл аваагүй. Яргайт хүртэл явах байсан унаагүй болсон. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.

Шийдвэрлэлт: “Автотерминал” ХХК-ийн 14-038 гарааш дугаартай автобусны жолоочид Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авав.

-Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Э: Ч:34 Шархад-ТЭЦ3 чиглэлийн 1-165 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. (Ардаас дөнгөж хөдлөөд түгжрэлд 2 цаг зогсож байхад хүмүүсээ буух нь буу гээд хаалгаа онгойлгоод зогсоод байсан. Зорчигч нар хаалгаа хаагаач гэхээр дуугүй бай гээд хаалга нь дэлгээтэй зогсоод шаардлага хүлээж аваагүй)

-Шийдвэрлэлт: 1-165 гарааш дугаартай автобусны жолооч Э.С-д Зорчигч тээвэрлэх дүрмийн 4.2.1-р заалтын дагуу зорчигчидтой ёс зүйтэй харьцах талаар зөвлөгөө өгч Зөрлийн Тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг сануулав.

-Иргэний гомдол: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны иргэн Г.Г: Ч:33 чиглэлийн 1-097 гарааш дугаартай автобусны жолооч орж ирсэн хүн болгоныг мөнгөө нааш нь гээд авсан. Ийм хүн дээр ямар арга хэмжээ авдаг юм бэ?

Шийдвэрлэлт: 1-097 гарааш дугаартай автобусны жолооч Х.Б-т Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцов.

-Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны иргэн 12 настай П.М: 1-129 гарааш дугаартай автобусны жолооч Дүнжингарав худалдааны төвийн автобусны буудалд бууж амжаагүй байхад хөдлөөд явсан. Ахаа бууя гэсэн чинь дуугүй байж байгаад кабинаасаа гарч ирээд зүй бус үг хэллэгээр доромжилсон. Гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: Иргэний ирүүлсэн гомдлын дагуу 1-129 гарааш дугаартай автобусны жолооч М.Х-т Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцов.

-Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн Д.У: Гандан буудлаас хүнээ авахгүй гэрлээ унтраагаад явсан гадаа хүйтэн байхад хоёр хүүхэдтэй явж байсан. Маш их гомдолтой байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Автотерминал “ХХК-ийн 14-022 гарааш дугаартай автобусны жолоочийг Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Иргэд та бүхэн үнэн  бодит мэдээлэл өгөхийг Нийтийн тээврийн бодлогын газраас зөвлөлөө.

Нийтэлсэн: О.Ундармаа

Автобусны бүхээгт тамхи татсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй