ХӨСҮТ-өөс менингококкийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр Баянгол дүүрэгт уг халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, лабораторид явуулсан шинжилгээний хариуг хүлээж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Менингококкт халдвар нь тууралт халдвараас хамгийн хүнд, богино хугацаанд хүндэрдэг өвчин. Халууралт, хордлого, тархины зөөлөн эдийн үрэвслээр илэрдэг. Өвчний үүсгэгч нь хоруу чанар өндөртэй.
Эмнэл зүйн хувьд өндөр халуурна. Халуурахдаа цайрч цонхийж халуурна.
Халууралтыг улаан, цагаан халууралт гэж ангилдаг. Менингококктийн халууралт нь цонхийж цайрдаг. Халуурахаас гадна тууралт гарна.
Халууралт эхэлснээс хойш 6-8 цагийн дараа тууралт гардаг. Биеийн доод мөчдөөс эхэлж тууралт гарна. Богино хугацаанд гүврүүт, цусархаг тууралт нэмэгддэг.
Улаанбурхан, салхин цэцэг өвчний туруалт хоёр, гурав хоногийн хугацаанд үргэлжилдэг. Менингококкт халдвар дээр тууралт богино хугацаанд нэмэгддэг. Тууралт нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна.
Хордлогын шинж ихтэй, уйлагнасан, тайван бус болсон. өндөр халуурсан, цусархаг тууралттай хүүхэд байх юм бол тусгаарлаж, тусламж эмчилгээ үзүүлэх шаардлагатай.
Халдвартай хүн байж болно. Эсвэл халдварыг хамар залгиуртаа тээж байж болно. Агаар дуслын замаар халдварладаг. Ойрын зайнаас халдвар тардаг. Ийм сэжигтэй тохиолдол байвал аль болох цаг алдалгүй эмнэлэгт хандах шаардлагатай гэлээ.
Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Илрэх шинж тэмдэг:
Гэнэт өндөр халуурах
Бөөлжих
Ядарч сульдах
Хурц гэрэл, дуу чимээнд эгдүүцэх
Цусархаг тууралт гарах
Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
Хоолонд дургүй болох
Урьдчилан сэргийлэх аргууд:
Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлэх
Өглөө бүр нүүр гараа угааж, сармис, нимбэг, чацарганын шүүс хэрэглэх
Өвдөхөөс сэргийлж, өрөөг агааржуулах
Өдөр бүр гараа тогтмол угаах
Дархлаа дэмжих витаминтай хоол хүнс хэрэглэх
Улиралдаа тохируулан дулаан хувцаслах
Маск зүүж, гараа тогтмол халдваргүйжүүлэх
ХӨСҮТ: Менингококкт халдвар нь тууралт халдвараас хамгийн хүнд, богино хугацаанд хүндэрдэг | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.