Шууд Chart

“Дуун цэнгүүн” тоглолт тун удахгүй болно

2025-02-03 15:52:03

Хөгжмийн зохиолч Хишигтогтохын Мөнх-Ертөнц тун удахгүй “Дуун цэнгүүн” уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа билээ. “Дуун цэнгүүн” тоглолтын талаар Х.Мөнх-Ертөнцтэй ярилцлаа.

-“Дуун цэнгүүн” тоглолтын талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-2025 оны 2 сарын 5-нд 18 цагаас Монгол бөхийн өргөөнд “Дуун цэнгүүн” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтонд Ардын жүжигчин Жаргалсайхан, “Хурд” хамтлаг, УГЖ Х.Лхагвасүрэн, Ү.Хүрэлбаатар, Б.Сарантуяа, УГЗ Б.Чинбат, УГЖ Х.Үнэнхүү, С.Жавхлан, СТА Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, Ширмэнтуяа, Отгонбат зэрэг дуучид ая дуугаа өргөх юм.

-“Дуун цэнгүүн” тоглолт анхны бие даасан тоглолт уу?

-Тийм. Хөгжмийн зохиолчоор 20 гаруй жил ажиллаж байна. Өмнө нь Алтан намар, морин хуур наадам гээд маш олон уралдаанд оролцож театруудаад тоглолтоо хийж байсан. Дуун цэнгүүн тоглолтын хувьд анхны дууны уран бүтээлийн тоглолт юм.

Миний дан хөгжмийн тоглолт Санкт-Петербург, Москва, Чехийн Прага, Австрийн Вене,  Итали гээд маш олон оронд тоглогдсон.

-Энэ удаагийн тоглолтын онцлог юу байна вэ?

-Энэ удаагийн тоглолтын онцлог нь дуун цэнгүүн. Энд мэргэжлийн уран бүтээл тоглохгүй. Зөвхөн дуу. Зохиолын дуу, рок поп, эстрадын дуу гээд ард түмэндээ зориулсан анхны бие даасан тайлан тоглолт байх болно.

Нийтэлсэн: О.Ундармаа

“Дуун цэнгүүн” тоглолт тун удахгүй болно  
Үзсэн: 145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй