Шууд Chart

Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа

2025-02-01 09:59:07

Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Нэгдүгээр сарын 31-нд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Мати ле Блан болон ОУСК-ийн Ази номхон далайн дэд бүтэц, байгалийн нөөцийн газрын хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Готам Редди Наллаварийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотод хийхээр төлөвлөж буй томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүү, өрийн таазын хязгаарыг хэрхэн шийдвэрлэх аргачлалын талаар санал солилцлоо. 

Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчид Улаанбаатар хоттой хамтын ажиллагаагаа уялдуулан төлөвлөж байгаад талархал илэрхийлж, олон улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн туршлага, аргачлалын талаар саналаа хэллээ. 


Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгчидтэй уулзлаа  
Үзсэн: 198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй