ОХУ-ын Польшид нийлүүлдэг байгалийн хийн хэмжээ 45 хувиар буурсан гэж тус улсын төрийн мэдлийн PGNiG компани мэдээллээ. Энэ мэдээлэл гарахаас хэдхэн цагийн өмнө Польш улс дамжуулах хоолойгоор Украйнд байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон байна. Польш төдийгүй Украйн Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хойд хөрш Украйнтай үнийн асуудал дээр маргаантай байгаа юм. Зарим шинжээчдийн хэлж байгаагаар үнийн маргаанаас үүдэн өнгөрсөн зургаадугаар сард Украйнд байгалийн хий нийлүүлэхээ зогсоогоод байсан ОХУ Украйнд байгалийн хийн нийлүүлснийх нь төлөө Польшийг шийтгэж байж магадгүй ажээ.
Украйны Засгийн газрын хүчнийхэн зүүн хэсэг дэх Оросын талыг баримтлагчидтай өнгөрсөн 4-р сараас хойш зөрчилдсөөр байгаа бөгөөд салан тусгаарлагчид хоёр ч мужид тусгаар тогтнолоо зарлаад байна. Гэхдээ босогчдыг зэвсэглэж, цэрэг илгээж байна гэсэн өрнөдийнхний мэдэгдлийг ОХУ эрс няцаасан юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
ОХУ Польш руу экспортлодог байгалийн хийн хэмжээг бууруулав | ||
Үзсэн: 1920 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.