Шууд Chart

“Зах зээлийн баримжаатай зөгийн аж ахуйг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ

2025-02-01 11:29:05

Монгол Улсын зөгийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилгоор ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх 3 дахь шатны төсөл хэрэгжихээр боллоо.
 
Төслийн удирдагч Акиёо Нишияама, төслийн ажилтан Майко Мори, Д.Ууганбаяр нарыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн захирал Б.Батхүү хүлээн авч уулзлаа. Төслийн багийнхан BeeDep-3 буюу “Зах зээлийн баримжаатай зөгийн аж ахуйг хөгжүүлэх” төслийг 2025-2027 оны хугацаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Булган аймгуудад хэрэгжүүлэх юм байна.
 
Төслийн хүрээнд дээрх аймгуудын зөгийчдийг чадавхижуулах, зөгийн балны зах зээлийн эрэлт хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, зөгийн бал үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх замаар зөгийн балны борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр төслийн багийнхан ажиллахаар болсон юм.
Нийтэлсэн: О.Ундармаа

“Зах зээлийн баримжаатай зөгийн аж ахуйг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлнэ  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй