Монголын үндэсний бөхийн холбоо 2025 оны хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд ирэх сард Монгол бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.
- Хоёрдугаар сарын 2 Ням. 11:00 цагт: Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/
- Хоёрдугаар сарын 08 Бямба. 11:00 цагт: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- Хоёрдугаар сарын 09 Ням. 13:00 цагт: "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- Хоёрдугаар сарын 15 Бямба. 13:00 цагт: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- Хоёрдугаар сарын 16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт: “Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн бөхчүүд” өдөрлөг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/
САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНУУД
- Хоёрдугаар сарын 20 Пүрэв. 11:00 цагт: Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан
- Хоёрдугаар сарын 23 Ням. 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа
- Хоёрдугаар сарын 24 Даваа. 11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
- Хоёрдугаар сарын 25 Мягмар. 11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан
- Хоёрдугаар сарын 26 Лхагва. 13:00 цагт: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно/
- Хоёрдугаар сарын 27 Пүрэв. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
- Хоёрдугаар сарын 28 Баасан. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус болно.
Хоёрдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь | ||
Үзсэн: 2947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.