Улаанбаатар смарт карт ХХК нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 02-р сарын 08-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 21-р тогтоол, Нийтийн тээврийн бодлогын газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 01/02/3311 тоот албан бичгээр ирсэн хүсэлтийн дагуу тарифын өөрчлөлтийг амжилттай нэвтрүүллээ.
2025 оны 02-р сарын 01-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн автобусны тарифууд дараах байдлаар өөрчлөгдсөн болно. Үүнд :
• Том хүн - 1000
• Оюутан - 1000
• Хүүхэд - 200
• “Х:19 Чингис хаан Олон улсын нисэх онгоцны
буудал- Сүхбаатарын талбай” чиглэлд - том хүн -15,000 хүүхэд-5000
• “Х:20 Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал 5 шар” – том хүн-10,000 хүүхэд-5000
Эдгээр шинэчлэгдсэн тариф нь эхний зорчилт төлбөртэй, дараагийн 3 удаагийн дамжин суулт чиглэл, тээврийн хэрэгсэл, цаг хамаарахгүйгээр төлбөргүй зорчих ба 5 дахь удаагийн зорчилтоос төлбөр төлж зорчино.
Улаанбаатар смарт карт ХХК-ийн зүгээс дээрх шийдвэртэй холбоотойгоор дараах ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэжээ.
1. Тарифын өөрчлөлттэй холбоотой систем хөгжүүлэлт
2. Эхний удаагийн төлбөртэй зорчилт, 3 удаагийн төлбөргүй зорчилттой холбоотой систем хөгжүүлэлт
3. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад орлогыг хуваарилах шинэчилсэн өөрчлөлттэй холбоотой систем хөгжүүлэлт
4. Улаанбаатар смарт карт ХХК нь тарифын өөрчлөлттэй холбоотойгоор буух төхөөрөмжийн үйл ажиллагааг илүү сайжруулах чиглэлээр анхаарч ажилласан ба үүний хүрээнд 2024 оны 3, 4 дүгээр улирлын нэгдсэн үзлэгийн үеэр 1090, 2025 оны 1 дүгээр сард 187 автобусны буух төхөөрөмжид зохих шинэчлэлт хийн, 2025 оны 02 сарын 1-ний өдрийн байдлаар нийт үйлчилгээнд ажиллаж буй автобуснуудын буух төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний тарифын шинэчлэлтийг амжилттай нэвтрүүллээ | ||
Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.