Шууд Chart

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.5 хувиар буурчээ

2014-09-12 10:27:50

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.1 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Тодруулбал, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөлтгүй гарчээ.

Мөн төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 13.4 хувь, манжингийн үнэ 33.2 хувь, луувангийн үнэ 36.7 хувь, сонгины үнэ 10.0 хувь, байцааны үнэ 17.7 хувиар буурсан байна.
 
Түүнчлэн сүүний үнэ 15.1 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.6 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 15.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.6 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.                                       
 
Харин  ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.5 хувиар буурчээ  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй