НИТХ-ын ээлжит II хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсан. Тэгвэл өнөөдрөөс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлсэн.
Тодруулбал, зорчигч та бэлэн мөнгөөр үйлчлүүлэх бол 1000 төгрөг бөгөөд дамжин суулт хийх боломжгүй гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас анхаарууллаа.
Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглагдаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах бөгөөд U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн ХАС, ХААН, ГОЛОМТ, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.
2025 оны 2 дугаар сарын 1-нээс төлбөрийн шинэ боломжууд нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь UBCard гар утасны аппликэйшн, UBCard шинэ төлбөрийн карт юм. Гар утасны UBCard аппликейшн ашиглан QR кодыг уншуулж төлбөр төлөх боломжтой.
Цаашид Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихтэй 100 цэгт Киоск байршуулах бөгөөд уг төхөөрөмжөөс шинээр хэрэглээнд нэвтэрч буй шинэ төлбөрийн картыг худалдан авах, цэнэглэх боломжтой юм.
Тиймээс та нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтын карт болон UB CARD аппликейшн татан үйлчлүүлээрэй.
Авто тээврийн улсын байцаагчид болон хяналтын ажилтнууд та бүхэнд мэдээлэл өгөн ажиллаж байна.
Нийтийн тээврээр бэлэн мөнгөөр үйлчлүүлбэл дамжин суулт хийх боломжгүй | ||
Үзсэн: 416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.