Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь, адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 2.1 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 4.9 хувиар өссөн байна.
Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал үхрийн ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 6.5 хувь, адууны махны үнэ 1.6 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй гарчээ.
Тодруулбал, 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6515 төгрөг, үхрийн /ястай/ мах 7665 төгрөг, үхрийн цул мах 9255 төгрөг, адууны мах 5560 төгрөг, ямааны мах 5590 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн цул махны үнэ 4.9 хувиар өсчээ | ||
Үзсэн: 1858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.