ҮХААЯ-ны газар тариалан хариуцсан мэргэжилтнээс ургац хураалтын үеэр ажиллах иргэдэд ажлын хөлс яаж олгох талаар лавлахад, "Энэ жил ургац сайн байгаа тул ажиллах хүчний захиалга ирсээр байна" гэлээ. Энэ жил ургац хураах ажилд иргэдийг оролцуулахдаа аж ахуйн нэгжүүд өдрийн хөлсийг 20-30 мянган төгрөг байхаар тогтоожээ. ҮХААЯ-д газар тариалан эрхлэгчдээс ургац хураах үеэр 3000 гаруй ажиллах хүчин хэрэгтэй гэсэн захиалга ирсэн байна. Яамныхан цэрэг, оюутан ажиллуулах захиалгыг БХИС, ХСИС болон МУИС, ШУТИС, хувийн их, дээд сургуулиудад өгчээ. Ургац хураалт жигдрэхээр тариаланчид захиалсан ажиллах хүчээ хүлээн авах юм.
Мөн зарим аж ахуйн нэгжүүд хөдөө орон нутгаас ажиллах хүч авдаг. Тухайлбал, өрх толгойлсон эхчүүд, ажилгүй иргэд өдрийн хөлсөө дор нь авах, эсвэл хүнсний ногоо бэлнээр нь авах зэргээр ургац хураалтад ажиллах сонирхолтой байдаг гэж тариалан эрхлэгчид ярьж байна.
Ургац хураалтын өдрийн хөлс 20-30 мянган төгрөг байна | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.