
АНУ Израилийн агуулахаас Украинд агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем нийлүүлсэн гэж "Акшиус" сайт мэдээлжээ.
Тодруулбал, АНУ 90 ширхэг Патриот пуужингийн систем Украинд нийлүүлсэн гэж Америкт үйл ажиллагаа явуулдаг "Акшиус" сайт эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан бичжээ.
Ингэхдээ Польшоор дамжуулан Израил улсад байдаг агуулахаас Украин руу агаарын довтолгооноос хамгаалах систем явуулсан гэж эх сурвалжууд ярьсан байна.
Ингэж Израилийн талаас оролцсон нь Москва Украин руу довтолсноос хойших хамгийн ноцтой нийлүүлэлт гэж үзэж байна.
Украины хэвлэлд мэдээлж байгаагаар, Патриот пуужингийн системийг Персийн булангийн дайны үеэр Израилд анх өгснөөс хойш тус улсын агаарын хүчин 30 гаруй жилийн дараа буюу 2023 оны 4-р сард ашиглахаа больж, сургалт болон хадгалалтад шилжүүлсэн байна.
Тэгвэл Киевийн талаас Америк болон Израилийн аль алинд хандан, зэвсгүүдийг сэргээн засварлан, Украинд нийлүүлэхийг хүссэн гэж "Акшиус" мэдээлснийг уламжилжээ.
Израилийн талаас энэ нийлүүлэлтийн талаар Москвад мэдээлээд “Энэ нь Украинд зэвсэг нийлүүлсэн гэхээс илүүтэй Америкийн талд буцааж өгсөн хэрэг” гэж тайлбарласан байна.
Харин Пентагон болон Нэгдсэн улсын Европ дахь команд энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан бол Кремль албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Америкийн хэвлэлийн мэдээллээр, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэдэн 7 хоногийн хугацаанд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн дуудлагад хариу өгөхөөс татгалзжээ.
АНУ-ыг Украинд агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем нийлүүлсэн гэж мэдээлжээ | ||
Үзсэн: 1501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.