Шууд Chart

Халамжийн бодлого зорилтот бүлэгтээ хүрдэг болно

2025-02-02 11:23:34

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллалаа.

Орхон аймгийн Дэнж, Эрдэнэ, Даваат, Говил, Эрдэнэт-Ус багийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын чиглэлээр туссан зорилт, бодлогын шинэчлэлээ танилцууллаа.

2025 онд Эхийн алдар одонтой ээжүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг 1-р одонд 400 мянга, 2-р одонд 200 мянган төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн. 

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж эхлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн.

Цаашдаа халамжийн бодлогыг цэгцэлж, оновчтой, зорилтот бүлэгт хүргэхээр ажиллаж байна.

Зорилтот өрхийн бие даан амьдрах чадварыг сайжруулах хөтөлбөрийг ТББ, орон нутгийн оролцоотой хэрэгжүүлж, хөтөлбөрүүдээ тодорхой хугацаатай болгоно гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


Халамжийн бодлого зорилтот бүлэгтээ хүрдэг болно  
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй